Wednesday, April 19, 2017

РЕКЛАМ


Та бүхэн СУИС-РТМУС-ийн сэтгүүлчийн 3р ангийн оюутнуудын хийсэн рекламыг үзэж сонирхоорой.

INSTAGRAM

Та бүхэн instagram-тай холбоотой сонирхолтой мэдээллийг хүлээн аваарай. 
https://www.slideshare.net/Javzanpagma_9710/online-1-75211493

Wednesday, April 12, 2017

SNAPCHAT


SNAPCHAT ХАЙЛТЫН ФУНКЦТЭЙ БОЛЛОО

Snapchat нэгэн шинэ функц нэмсэн нь апп-ийг илүү цэгцтэй болгох  юм. Дэлгэцийн дээд хэсэгт харагдах энэ функц найзуудтайгаа хурдан яриа үүсгэх боломжийг олгохоос гадна Snapchat Discovert-т контент нийлүүлдэг медиануудыг хялбархан харж болох юм. Жишээ нь CNN гэж хайгаад CNN-ийн Discover хэсэгт тухайн өдөр оруулсан контентуудыг багцлан харах боломжтой. Мөн хүн бүрийн профайл хуудсыг тухайн хүний Bitmoji-гоор нь төлөөлүүлэх боломжийг олгосон байна лээ. (Snapchat 2016 оны 7 сард Bitmoji апп-ийг худалдаж авсан.

SLIDE

https://www.slideshare.net/secret/5kPStIlT04mJ1g

Wednesday, March 22, 2017

НАУРЫЗЫН БАЯР

Казак үндэстний Хаврын баяр буюу “Наурызын баяр” өнөөдөр тохиож байна.  “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигдсэн байдаг ч  манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз бол шинэ жилийн эх нь бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцсэн өдөртэй давхацдагаараа онцлогтой.  Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр нь шашны зан үйл болон түүний урсгалуудаас ангид явж иржээ.

Wednesday, March 15, 2017

Цэргийн баярын мэндчилгээ

Эр цэргийн баяраар хайртай дотны хүмүүстэй мэндчилгээ дэвшүүлээрэй :)
1.   Хулан тахийн унагийг гартаа оруулан номхоруулж
Хол ойрын хүмүүст гайхагдан магтагдаж үзээгүй ч
Арван алдын ургыг агтны толгойд углаж
Аавын цагаан буяныг эдэлж явсан удаатай та эр хүн
Эрээн асарын өмнө зодог шуудаг өмсөж
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэн яваагүй ч
Өнгө нэхий дэлнийхээ дал мөрийг буулгаж
Үе тэнгийн нөхөдтэй барилдаж явсан удаатай та эр хүн
Эрхий мэргэний нумыг яадал мэдэн татаж
Эгнүүлж тавьсан байг бут ниргэж үзээгүй ч
Гучин хоёр хасааны голын хоёр домбон дээр
Гурвалжин цагаансумаар гурав оносон удаатай та эр хүн

Monday, March 13, 2017

Сэтгүүл зүй ба кино

http://www.ikon.mn/n/emd
Энэхүү линкээр орон сэтгүүл зүйн талаарх шилдэг 10 киноны талаарх мэдээлэлийг аваарай

Thursday, February 16, 2017

Мэдээлэл

Johann Callors-ийн 1605 онд хэвлэгдсэн "Relation aller NAьrnemmen Und Gedenskwьrdigen Historien" сонин нь сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны сонин гэж тооцогдож байв. Харин хамгийн анхны Английн өдөр тутмын сонин болох Daily Courant 1702-1735 онд хэвлэн нийтлэгдэж байв. Хамгийн анхны сургуульд зориулсан сонин нь 1908 онд Миссуригийн их сургуульд Walter Wilson гэсэн зохиолчтойгоор бий болсон байдаг. 1950 онд Бразилд хэвлэгдсэн Diario Cariocia сонин орчин үеийн сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан байна.

Disqus Shortname

Comments system